Лхагва, 4-р сар 23, 2014
   
Text Size

.:: Монгол Хөөрөг ::.

Р.Гончигдорж: Хамрын тамхи миний тайвшрал

huurug

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа. Баргийн юманд цухалдаад байдаггүй эрхэм гишүүн нилээд бухимдангуй сууна. Ширээн дээрээ сонин дэлгэчихэж. Бодвол хэргийн эзэн нь тэр бололтой.

  • ........ УИХ-д морь сонирхдог, бүр хоббитой гишүүд нэлээд байдаг.Таныг хөөрөг сонирхдог гэж мэдэхээс морины хоббитой гэж бодсонгүй.

Морины хобби хоёр янз л даа.Би өөрсдөө морь уядаг, уралдуулдаг Батхүү, Улаан нар шиг биш.Морь уях, уралдуулах хоббитой хүн би биш л дээ. Харин сайхан хөнгөн явдалтай морь уначихаад давхих дуртай.Хийморлог сайхан уяачдын уяагаар очиж, уралдахыг нь харж сэтгэл уярч, омогшиж явдаг.

 

Дилав хутагтын хөөрөг "Эрэл"-ийн Эрдэнэбатад

huurugМонгол түмний их шүтээн болсон, тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Баашлуугийн Жамсранжавын нандигнаж явсан хөөрөг цагийн саалтаар он жил алгуурласаар Хөвсгөл нутгийн хүү, УИХ-ын гишүүн (2004 оны сонгуулийн) Бадарчийн Эрдэнэбатад уламжлагдан ирж хадгалагдсан нь сонин. Их хүний үнэт эдлэл хэр баргийн нэгэнд очдог ч юм биш. 1990 оны сүүлчээр Гандагтэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байх Дилав хутагтын хийдэд очиж мөргөжээ. Дилав хутагтын шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан (Өмнөговь аймгийн уугуул) Чойжамц ламтанг хүлээн авч Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгч “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг зууны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ” гэж онцлон хэлж байжээ.

   

Монгол хөөрөг

huurugХөөрөг хүн төрөлхтний хэрэглээ болоод хэдэн зуун жилийн нүүр үзэж байна. Дэлхийн улс орнуудад хөөрөг хэрэглэх ёс заншилд ялгаатай зүйлүүд нилээд бий. Ялангуяа хөөрөг хэрэглэж ирсэн Монгол ёс заншилд өөрийн гэсэн олон онцлог байдаг. Энэ нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгож байгаа юм. Хөөрөг бол урлаг, соёл, зан заншил, өв, үнэт эдлэл гэсэн олон ойлголтуудын нэгдэл юм. Хөөргийг нэг талаас чулуугаар хийсэн урлагийн бүтээлийн оргил ч гэж хэлэх нь бий. Учир юунд гэвэл хөөрөг хийхэд бөх бат, гоё ганган хээ хуар бүхий чулууг эрж хайж сонгодог. Тийм ч учраас хөөрөгний үнэ цэнэ нь чулуу сонголт, нарийн хийцээс хамаарч өөр хоорондоо үлэмж ялгаа үүсгэдэг. Монголчууд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу номин, болор, зэрэг олон чулуугаар эртнээс хөөрөг хийж ирсэн билээ. Бидний хэрэглэж ирсэн Монгол хөөрөгний хийцний тухайд авч үзвэл Манж, Хятад, Төвд, Монгол гэсэн дөрвөн хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг тодорхойлох нь хэн хүний чадах зүйл биш бөгөөд энэ сэдвээр нилээд сайн мэргэшсэн судлаач, цуглуулагчдын ажил юм.

   

Хөөргийг шинжиж сонгох

huurugХөөргийг авахдаа нэн түрүүнд хэр зэрэг эртний эд болохыг танихдаа амсар болон мөрийг нь эхлээд заавал хараарай. Жишээ нь, мөрний хэсгийг имэрч үзээд хурц байх юм бол орчин цагийнх, харин мөлгөр байвал эртнийх гэж ялгана. Мөн хэдэн мөртэйгээс хамаарч үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Тухайлбал, найман мөртэй байвал их гарын хөөрөг болж үнэд хүрнэ. Харин хэр чанартай сайн хөөрөг болохыг ухалтаар нь мэдэж болно. Ингэхийн тулд халбагыг дотор ханаар нь эргүүлж үзнэ, мөн ухалт хэр зэрэг сайн болсон нь гэрэлд тод харагддаг. Үнэт чулуугаар хийсэн эсэхийг шалгахад буруудахгүй. Хаш чулуу гэхэд л сүүн цагаан өнгөтэй хүндэвтэр байдаг.

Хөөрөгний толгойн өндөр: Хөөрөгний толгойн өндрийг хэмжихдээ хаанаас эхлээд, хаана дуусаж байна тэр хүртэл нь см-ээр хэмжинэ.

   

Дамбийжаагийн харлаг манан хөөрөг хагас тэрбум

huurugСүүлийн үед хөөрөгний үнэ цэнэ өсч, нэртэй улс төрчид, бэлтэй баячууд үе дамжин хадгалагдсан үнэт чулуун хөөргөөр гангарах болжээ. Энэ талаар манай сурвалжлагч "Цэцэн хан судлалын төв"-ийн захирал Л.Хүрэлбаатартай уулзлаа.

- Хөөргийг судладаг, цуглуулдаг хүмүүс Монголд хэр олон байдаг юм вэ?

- Хөөрөгний тухай гарсан ганц л ном байдаг юм билээ. Хөөрөгний гарал үүслийн талаар судалгаа хийсэн хүн бараг байдаггүй. Би бол хөөрөг цуглуулагч биш. Сонирхогч төдий л хүн. Миний эмээ ээж "Уран" Хорлоо гэдэг хүн байсан юм. Түүний хэнд зориулсан нь мэдэгдэхгүй маш уран сайхан хийцтэй хөөрөгний даалинг би үе дамжуулан хадгалж байгаа. XIX зууны сүүлээр хийгдсэн энэ даалин Монголдоо цор ганц, онцгой даалин.  Аймгийн музей, улсын музей авья гэсэн, би өгөөгүй. Хээ угалз, шаглаа үнэхээр өвөрмөц. Миний охин Х.Нандин-Эрдэнэ Монголын түүх судлаач хүн. Хөөрөгний тухай ном гаргасан юм. Энэ бүхэн намайг хөөрөг судлахад нөлөөлсөн хэрэг.

 

   

Хуудас 2-с 1

Онлайн тоолуур

Манайд 1 зочин онлайн

Санал асуулга

Та хөөрөг хэрэглэдэг үү?